Monday, December 30, 2013

Нохой ба чоно (Исопын үлгэр)

Нэгэн өлсгөлөн чоно ойд явж байжээ. Тэр чоно маш их турж эцсэн байв. Түүнтэй нэгэн нохой тааралдаж гэнэ.
- Хүүе нагац минь, таны ийм амьдрал нэг л өдөр үхэлд хүргэнэ шүү. Үүний оронд тууштай ажил хийж тогтсон хоол ундтай явбал дээр биш үү гэж нохой хэлэв.
- Тийм газар байвал надад татгалзах зүйл ч алга л даа гэж чоно хариулав.
- Тэрийг би амархан зохицуулж чадна шүү. Надтай хамт манай эзэн дээр очоод миний ажлыг хуваагаад хийцгээе гэж нохой хэлэв.
Ийнхүү нохой, чоно хоёр хот руу хамтдаа явжээ. Замдаа нохойны хүзүү нилээд зулгарсан байхыг чоно анзаарчээ.
- Чиний хүзүү яагаад ингэтлээ зулгарсан юм бэ гэж чоно асуув.
- Өө энэ зүгээрээ. Энэ хүзүүвчний ором л доо. Шөнө намайг уядаг юм. Энэ жоохон бариу л даа, гэхдээ дасчихдаг юмаа гэж нохой хэлэв.
Түүнийг сонссон чоно “Тийм гэж үү, за тэгвэл баяртай” гээд давхин оджээ.
Бусдын эрхэнд цатгалан явснаас өөрийн эрхээр өлсөж яв.
-------------------------------------------------------
Эх сурвалж: http://aesopfables.com/cgi/aesop1.cgi?1&TheDogandtheWolf

No comments:

Post a Comment