Нэгэн ядуу түлээчин цөөрмийн эрэг дээр мод бэлдэж байв. Гэтэл түлээчин сүхээ цөөрөмд санаандгүй унагаачихжээ.
"Цорын ганц сүхээ алдсан би одоо яах билээ. Ажил хийхгүй бол би яаж амьдрах билээ" хэмээн ядуу түлээчин сөхрөн унаж, халаглан уйлжээ.
Гэтэл цөөрөм дотроос гартаа алтан сүх барьсан лус гарч ирэв.
- Энэ чиний сүх мөн үү?
- Миний сүх ийм үнэтэй сүх биш ээ гээд түлээчин толгой сэгсрэв.
Лус цөөрөм рүү орсноо дахин гарч ирэв. Энэ удаа гартаа мөнгөн сүх барьсан байлаа.
- За, энэ сүх мөн үү? гэж лус асуув.
- Миний сүх ийм гоёмсог эд бишээ гэж түлээчин хариулав.
Лус дахиад л цөөрөм рүү орсноо төмөр сүх барьсаар гарч ирэв.
- Энэ яг мөн байна. Миний сүх байна. Сүхийг маань олж өгсөнд гялайлаа гэж түлээчин хэлэв.
- Чи их шударга хүн байна. Чамд энэ алтан, мөнгөн сүхийг бэлэглэе хэмээн лус өгүүлэв.
Түлээчин алтан, мөнгөн, төмөр сүхээ аван гэртээ харьжээ. Энэ яриаг сонссон түлээчний найз ихэд атаархав. Тэр түлээчин "Би ч гэсэн алтан, мөнгөн сүхтэй болмоор байна" гээд өөрийн сүхийг цөөрөм рүү шидчихжээ.
Тун удалгүй алтан сүх барьсан лус гарч ирэв.
- Чиний унагаасан сүх энэ мөн үү? гэж лус асуув.
- Мөн байна. Бас мөнгөн сүх ч унагаасан юмсан гэж түлээчин хариулав.
Гэтэл лус "Чи яасан худалч хүн бэ" хэмээн хилэгнэж, түлээчинд юу ч өгөлгүй цөөрөм рүүгээ орчихов. Худал хэлж ашиг олох гэсэн түлээчин сүх ч үгүй үлджээ.
Шударга байна гэдэг ийм л чухал бөлгөө.
--------------------------------------------------------------------------
Мэдэхэд илүүдэхгүй: Исоп - Христийн тооллын өмнөх 6-р зууны үед амьдарч байсан Эртний Грекийн үлгэрч. Цөөрмийн дундаас гарч ирсэн лус бол Грекийн домогт гардаг Хермес хэмээх аз хийморь, аз жаргалын бурхан юм.
Хүүхдээсээ асуугаарай: Шударга түлээчин цөөрөмд юу унагасан бэ? Хариулт: Төмөр сүх
--------------------------------------------------------------------------
Энэ үлгэрийг 考える力を育てるお話366 хэмээх Япон хэл дээрх номноос уншиж, хөрвүүллээ.
Баяр хүргэе Чинээ, ингээд бичээд байгаарай, бас өөрийнхөө очиж үзсэн тоглоомын газруудын талаар бичээрэй, зураг их оруулаарай, мундаг хүү
ReplyDeleteГоё үлгэр бнө
ReplyDeleteZohiogch
ReplyDeleteMalyydaa uh
ReplyDeleteErguu uhna
ReplyDeleteHhahaha
ReplyDeleteFuck you
ReplyDeleteFuck you
ReplyDeleteBi bol zohiogh
ReplyDeleteFake
ReplyDeleteNo I am real
ReplyDeleteOk sorry
ReplyDelete