Хоёр найзад мөнгөний хэрэг гарчээ. Тэгээд хөрш элдүүрчинд баавгайн арьс зарж мөнгөтэй болохыг хүсчээ. Харамсалтай нь баавгайн арьс тэдний гарт ороогүй хөвч ойдоо байсан юмсанж. Гэхдээ хоёр найз удахгүй анд явж баавгайн арьс авчирна гэж амлажээ.
Нэгэн өдөр найз хоёр буу саадаг агсан баавгайн авд мордов гэнэ. Өмнөөс нь гэнэт аварга том баавгай гарч иржээ. Түүнийг харуутаа хоёр найз ихэд айж нэг нь модонд авиран гарахад нөгөө нь амжилгүй үхсэн мэт газар элэглэн унав гэнэ.
Баавгай түүнийг үнэрлэснээ хажуу талаар нь нааш цааш хөлбөрүүлж үзжээ. Залуу эр амьсгалаа түгжин хэвтэхэд баавгай түүнийг үхсэн гэж бодоод цаашлан одов гэнэ. Аюул холдсоны хойно модонд авирсан найз нь бууж ирээд "Баавгай чамд ямар нэгэн юм хэлэв үү" гэж асуухад газар хэвтэж үлдсэн найз нь "Хэлсэн! Тэр миний чихэнд агнаагүй баавгайн арьсыг худалдаж болдоггүй юм шүү гэж хэллээ" хэмээн хариулжээ.
---------------------------------------------------------------
Ж.Дашдондог. Дэлхийн хүүхдийн хүүрнэл зохиолын дээж. 2-р боть. Улаанбаатар 2012.
No comments:
Post a Comment