Sunday, December 22, 2013

Хулгануудын хурал (Исопын үлгэр)

Нэгэн айлын хулганууд дээврийнхээ хонгилд бүгд цуглажээ. Хамгийн ахмад хулгана ийн хэлэв.
За ингээд хулгануудын анхдугаар хурлаа эхэлье. Эхлээд нэгэн харамсалтай мэдээ дуулгая. Өнөөдөр нэг хулгана маань мууранд бариулчихжээ.
- Өдөр бүр нэг анд маань мууранд бариулж байна шүү дээ. Хоолоо ч тайван олж идэж чадахаа байлаа. Муур гэтэж ирдэг нь аймаар шүү гэж хулганууд шулганалдав.
Ахмад хулгана ийн хэлэв.
- Энэ хурал дээр бүгдээрээ ямар нэгэн арга чарга олцгооё.
Хулганууд бүгд бодлогшров. Гэтэл нэгэн хулгана ийн өгүүлэв.
- Аан би ойлголоо. Муурны хүзүүнд хонх зүүчихье. Хонхны дуунаар бид зугтааж амжина.
Хулганууд бүгд хөөрцөглөн шуугилдав.
- Гайхалтай сайхан санаа байна. Том дуутай том хонх байвал бүр сайн гэцгээв.
Энэ үед нэгэн бяцхан хулгана ийн өгүүлэв.
- Хүүе, хэн тэгээд аймшигтай муурны хүзүүнд хонхыг зүүх юм бэ?
Хулганууд бүгд дуугаа хураацгаав. Нэг ч хулгана "би зүүе" гэж хэлсэнгүй.
Үүнээс хойш хулгануудын хурал дахин хэзээ ч болоогүй гэнэ.
Хичнээн сайхан санаа байвч хэрэгжүүлж чадахааргүй бол хоосон зүйлтэй адил бус уу.
-----------------------------------------------------------------------------------
Исоп - Христийн тооллын өмнөх 6-р зууны үед амьдарч байсан Эртний Грекийн үлгэрч.
-----------------------------------------------------------------------------------
Энэ үлгэрийг 考える力を育てるお話366 хэмээх Япон хэл дээрх номноос уншиж, хөрвүүллээ.

1 comment:

  1. The TOTO - Titanium's Wok - TOTO
    An exquisite, ford edge titanium 2019 and richly-appointed mountain design titanium ring crafted by Toto's founder, ford fiesta titanium Alexander Shuster. The design, which was inspired by titanium nipple jewelry the TOTO is titanium lighter than aluminum and

    ReplyDelete