Эрт урьдын цагт нэгэн улсын хаан ийн айлджээ.
- Энэ улсын хамгийн гоёмсог шувууг тодруулж шувуудын хаан болгосугай!
Хааны үгийг сонссон шувууд ихэд баярлаж, дуу хөөр болцгоов.
"Гоёмсог өдтэй тогос л хаан болох ёстой" "Цагаан хун ч гэсэн үзэсгэлэнтэй" "Сайхан дуутай тоть ч хаан болж чадна" гэж шувууд олон янзынн таамаг хэлцгээв.
Энэ байдлыг хэрээ холоос харан сууж байлаа. "Тас хар, муухай дуутай би ч хаан болж чадахгүй нь дээ" гэж хэрээ бодов. Хэрээг санаа алдан суух зуур бусад шувууд хааны ордон руу нисэцгээжээ.
Харин тэдний сууж байсан газар янз бүрийн өд сөд үлдсэн байв.
- Аанха, энэ өднүүдээр бүгдийг нь хуурч болох юм байна гэж хэрээ бодсон юмсанж. Хэрээ газар унасан өднүүдийг түүж өөртөө зүүлээ.
Хэрээг нисэж ирэхэд хаан таньсангүй. Хаан түүнийг хараад маш их гайхав.
- Ямар үзэлсгэлэнтэй шувуу вэ, энэ шувууг шувуудын хаан болгоё гэж хаан айлдав.
Гэтэл хэрээг харсан шувууд өөрсдийнх нь өднүүдийг зүүснийг анзаарч олуулаа шуугилдацгаажээ. Шувууд хэрээнээс өднүүдээ зулгаан авцгаахад хар өдтэйгээ үлдэж хэрээ нисэн одсон гэдэг.
Өөрийгөө хичнээн гоёж бусдыг хууравч төдөлгүй баригдаж ичгэвтэр байдалд ордог гэдэг энэ болой.
---------------------------------------------------------------
Хэрээ шувуудаас нилээд ухаантайд тооцогддог. Түүний тухай олон үлгэр түүх бий.
No comments:
Post a Comment