"Би нэг жижиг аягатай зайрмаг авъя" гэж Доктор Дойл зөөгчид хэлэв.
Доктор Дойлийн найз мөрдөгч Фред өөр хот руу нүүхээр болсон тул тэд хамт үдийн хоол идэхээр болсон юмсанж. Доктор Дойл хүү Жуниорын хамт ирсэн байв.
Үдийн хоолны дараа Фред шоколадтай, хөөсөн чихэртэй зайрмаг харин Жуниор галт тэрэгний хэлбэртэй савтай зайрмаг захиалжээ.
"Чи зайрмагаа бүгдийг нь идчихвэл савыг нь гэртээ авч харьж болно шүү дээ" гэж Фред хэлэв. Ийм галт тэрэг Жуниорын гэрт тав байдгийг Фред хэрхэн мэдэх билээ.
"Чиний зайрмагийг харсан чинь саяхан нас барсан нэгэн төмөр замын компанийн эзнийг саналаа. Тэр хүн айлын ганц хүүхэд, бас огт гэрлээгүй ганц бие хүн байсан юм. Тэрээр залуу байхдаа галт тэргээр Өрнө зүгт аялах их дуртай, тийшээ явж элдэвийг үзэж судлах нь түүний хобби байсан гэнэ. Би түүний хамгийн ойрын хамаатныг хайж олох ажил авсан юм" гэж Фред өгүүлэв.
Фредийг ярьж байх зуур зоогийн газрын үйлчлэгч нар Жуниорын зайрмагийг авчирч өгөв. Үйлчлэгч нар улаан хүзүүний алчууртай, саравчтай малгай өмссөн байлаа.
Жуниор "Та тэгээд хэн нэгнийг олов уу" гэж халбагаа авах зуур асуув.
"Тэд нар намайг олсон л доо. Их эд хөрөнгө өвлөх болохоор энэ ч тийм их гайхах зүйл биш л дээ" гэж Фред хариулав. Тэрээр цааш нь "Олон хүмүүс байснаас хоёрыг л үлдээсэн. Бусад нь өөрсдийгөө түүний хамаатан гэж хуураад эд хөрөнгө өвлөхийг хүссэн хүмүүс л байсан" гэв.
"Тэр үлдсэн хоёр хүн чинь хэн юм бэ" гэж Жуниорыг лавлахад Фред "Нэг нь Чикаго хотоос ирсэн зээ нь, нөгөөх нь Линкольн хотоос ирсэн нагац нь юм билээ. Олон хүмүүсийн дундаас тэр хоёр л өмнө нь залилан луйвар хийж байгаагүй гэж гарсан. Гэхдээ тэр хоёрын хүсэлтийг би дахиж сайн нягтлах хэрэгтэй байна" гэв.
Доктор Дойл "Хоёулаа хамтдаа очиж уулзах уу" гэхэд "Тэгвэл их сайн байна" гэж Фред баярласан өнгөөр хариулав.
"За тагвэл Линкольноос ирсэн хүн рүү очиж уулзацгаая" гэж Доктор Дойл хэлэв.
Асуулт: Яагаад Доктор Дойл Линкольноос ирсэн нагац руу очиж уулзацгаая гэж хэлсэн бэ?
Хариултаа коммент болгож үлдээгээрэй.
ter hun gants bie ur huuhedgui bsan bolhoor zeetei bh bolomjgui
ReplyDeleteЗөв хариулт
ReplyDelete