Доктор Дойл амь насанд нь заналхийлсэн захиа авчээ. Ийм явдал өмнө нь ч гарч байв. Гэхдээ энэ удаагийнх урьд өмнөхөөс илүү ноцтой байлаа. Дугтуйн дотор жижиг хуванцар сав, түүний дотор бортогон хэлбэртэй тэсрэх бөмбөг байв. Доктор Дойл бөмбөгийг даруй аюулгүй болгов. Тэрээр гэмт хэрэгтнүүдийг барихыг хүсч байлаа. Доктор Дойл машинаа байшингынхаа урьд зориуд тавив. Гэмт хэрэгтнүүд машинд нь бөмбөг тавихаар ирнэ гэж тэрээр тооцоолж гэрийнхээ дээд давхрын цонхон дээр камер байрлуулж шөнө бичлэг хийхээр бэлджээ.
Цагдаа нар захиа явуулсан этгээдийг хайж байв. Тэр шөнө дэслэгч Ребекка, Тони нар цагдаагийн тэмдэггүй энгийн машинтай Доктор Дойлын гэр орчимд эргүүл хийж байв. Тэд ямар нэгэн сэжигтэй зүйл байна уу гэдгийг шалгахаар Доктор Дойлын амьдардаг гудамжаар явж байлаа. Тэр хоёр найздаа маш их санаа нь зовж байв. Тэд Доктор Дойлын гэрийн рүү дөхөж явтал гэрлээ унтраасан хар өнгийн машин зогсож байхыг харав. Гэхдээ гадаа тас харанхуй байсан тул Ребекка, Тони хоёр машин дотор хоёр эрэгтэй хүн сууж байгааг хажуугаар нь өнгөрөхдөө л анзаарчээ. Жолоочийн хажууд сууж байсан хүн тамхиа асаах үед л тэднийг харж амжив.
Дэслэгч Ребекка "Энэ машиныг шалгаад үзье" гэж хэлээд хар машины урд машинаа зогсоов. Ребекка хар машины жолооч руу дөхөж очиход Дэслэгч Тони машины нөгөө талд очин зогсов. Хар машины жолооч цонхоо доош буулгаад "Сайн байн уу, бид төөрчихөөд энд газрын зураг хараад зогсож байна" гээд газрын зургаа өргөж харуулав. Дараа нь "Та бид хоёрт зам заагаад өгөөч" гэж инээвхийлэн хэлэв. Харин дэслэгч Ребекка буугаа гарган "Гараа өргөөд машинаасаа аажуухан бууцгаа" гэж хашгирав. Машинд сууж байсан хоёр цагдаа нар руу гайхан харцгаагаад гараа өргөн бууцгаалаа.
Асуулт: Цагдаа нар юу анзаарсан бэ?
Хариултаа доор бичээрэй.
haranhui mashin dotor gazrrin zurag uzeh bolomjgui tul sejigtei bsaan gej bodoj bn
ReplyDeleteЗөв хариулт байна. Баяр хүргэе.
ReplyDeletebayarlalaa mash sonirholtoi blaa dahiad olon taavar taviarai
ReplyDelete