Нэгэн өдөр арслан ойд унтаж байв. Гэтэл нэгэн хулгана гүйж яваад түүнийг санаандгүй мөргөчихжээ. Арслан сэрэнгүүтээ хулганыг бариад авчээ. "Унтаж байхад минь намайг сэрээсэн чамайг би одоо иднэ дээ" гэж арслан архирав. Хулгана маш их айв. "Арслан гуай намайг өршөөж хайрла, намайг одоо тавьж явуулбал танд би дараа нь заавал туслана" гэж хулгана гуйв. Түүнийг сонссон арслан шоолон хөхөрч, "чам шиг ийм жижигхэн амьтан надад яаж туслаж чадах вэ дээ" гэв. Гэхдээ "чамайг идсэн ч гэсэн би ямар цадах биш, чамайг би явуулъя даа" гэж арслан хэлээд хулгаыг тавьж явуулжээ.
Түүнээс хойш хэдэн өдрийн дараа арслан анчины тавьсан торонд орчихжээ. Арслан яаж ч хичээгээд гарч чадахгүй байв. Гэтэл нөгөөх хулгана түүн дээр хүрч иржээ. "Би танд туслахаар ирлээ" гэж хулгана хэлэв. Хулгана олсыг мэрсээр тасдаж орхив. Тэгээд арсланг торноос гаргажээ.
"Бие маань жижигхэн ч гэсэн би танд туслаж чадлаа" гэж хулгана хэлэв. "Их баярлалаа" гэж арслан намуухан хоолойгоор талархжээ.
Дан ганц биеийн том, хүч тамир бүхнийг тодорхойлдоггүй.
Миний уншсан түүхүүд
Monday, December 29, 2014
Гурван хүсэл
Эрт урьдын цагт нэгэн хотын захд эхнэр нөхөр хоёр амьдардаг байв. Тэр хоёр хоолны газар ажиллуулдаг байжээ. Тансаг биш ч гэсэн хангалуун амьдралтай байв. Нэг өдөр тэдний хоолны газрын урдуур алтан сүйх хөлөглөсөн баян хос явж өнгөрчээ. Тэднийг харсан эхнэр нь би нэг удаа ч ийм сайхан хувцас өмсч үзэх юмсан гэжээ. Маргааш нь тэр хоёрт одоогийн амьдрал нь онцгүй санагдах болов. Эхнэр нь одоо шидтэн гарч ирээд хүслийг маань биелүүлдэг ч болоосой хэмээн санаа алдав. Гэтэл нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэй тэдний өмнө гэнэт гарч иржээ. Тэр эмэгтэй "Би та хоёрын яриаг бүгдийг сонслоо. Гурван хүслийг биелүүлж өгье. Гуравхан хүсэл учраас сайн бодоод хэлээрэй" гэв. Эхнэр нөхөр хоёр хүслээ бодсоор нэг мэдэхэд шөнө болсон байлаа. Тэгээд эхнэр нь гал түлж суухдаа, энэ гал дээр амттай сайхан зайдас шарж идэх юмсан гэж хэлчихжээ. Тэр даруйд тэнгэрээс хүссэн зайдас нь унаж ирэв. Нөхөр нь маш их уурлав. "Гуравхан хүсэл хэлэх байтал чи зайдас хүсээд байхдаа яахав дээ. Наад зайдас чинь хамарт чинь наалдаасай" гэж хашгирав. Тэр даруйд зайдас эхнэрийнх хамарт наалдчихжээ. Яаж ч татаад зайдас хамраас нь салахгүй байв. "Чамаас болж хоёр дахь хүслээ хэлчихлээ" гэж нөхөр нь уурлав. "Одоо би гурав дахь хүслийг хэлнэ" гэв. Нөхөр нь "би баян болмоор" гээд хэлэх гэтэл эхнэр нь "энэ зайдсыг хамраас минь салгаад аль" гээд хашгирчихжээ. Тэр даруйд зайдас хамраас нь салж унав. Үүнийг харсан эхнэр нөхөр хоёрын сэтгэл тайвширав. Тэр хоёр энэ цагаас одоогийн амьдралдаа сэтгэл хангалуун явцгаая даа хэмээн боджээ.
Чухал шийдвэр гаргахдаа сайтар тунгаан бодож, ярилцаж байгаарай.

Saturday, March 1, 2014
Цаг хэрхэн үүссэн бэ?
Цаг тоолол анх яагаад үүссэн бэ? Үүний нэг шалтгаан бол тариа ногоо тарьдаг хүмүүс хэзээ үрээ суулгах болон хэзээ хурааж авах мөн улирлаа тооцох хэрэгтэй болсон. Том нийгэм үүсэхийн хэрээр хүмүүс хэдэн цагт цуглах хэдэн цагт ажил тарахаа мэдэх шаардлага гарч ирсэн. Одоогоос 5000 жилийн өмнө Вавилион болон Египтэд саваа мод юмуу чулууг газарт зоон түүний сүүдрээр цагыг тооцдог байсан, үүнийг 'нарны цаг' гэж нэрлэдэг. Гэхдээ шөнө юмуу үүлэрхэг өдөр хэрэглэж чаддаггүй байжээ. Түүний дараа 3500 жилийн өмнө усны урсгалын хурдыг хэмжин цаг бүтээжээ, үүнийг 'усан цаг' хэмээн нэрлэдэг байжээ. 17 дугаар зууны үед Японы эзэн хаан хэдэн цаг болж байгааг бөмбөрөөр мэдэгддэг усан цагтай байжээ. Эрт дээр үед хүмүүс тос ашиглан юм шатаан түүний шатаж дуусах хугацааг тооцоолон цагийг хэмждэг байжээ, одоо ч гэсэн лаа ашиглан цаг хэмждэг хүмүүс байж магадгүй.Богино хугацааг хэмжихдээ хүмүүс 'элсэн цаг' хэрэглэдэг байжээ.
14 дүгээр зуунд Европын нэгэн сүмд механик цаг зохион бүтээжээ. Уг цаг нь түүний арааг утсанд дүүжилсэн бөмбөгний тусламжтайгаар хөдөлгөдөг байсан байна. 1583 онд Италийн эрдэмтэн Галилео нь Голланд улсад дүүжин цагийг анх зохион бүтээжээ. Пүршийг түлхэн цагыг ажиллуулдаг болсноор хүмүүс анхны халаасны цагийг бүтээсэн. 19 дүгээр зуунд бугуйн цагыг зөвхөн эмэгтэйчүүд гоёл чимэглэл болгож хэрэглэдэг байжээ.
Орчин үед болор талстад цахилгаан гүйдэл дамжуулан чичирхийллийн хуулийг ашиглан бүтээсэн кварц цаг болон долгионыг ашигласан 2 төрлийн цаг бүтээсэн байна. Мөн цагын зүү нь эргэж өөрчлөгддөг цагийг анaлог, тоо нь өөрчлөгддөг цагийг дижитал цаг гэж нэрлэдэг.
Цаг яагаад баруун тийшээ эргэдэг вэ гэвэл нарны сүүдрийн дагуу эргэдэг.

Saturday, January 11, 2014
Ганган хэрээ (Исопын үлгэр)
Эрт урьдын цагт нэгэн улсын хаан ийн айлджээ.
- Энэ улсын хамгийн гоёмсог шувууг тодруулж шувуудын хаан болгосугай!
Хааны үгийг сонссон шувууд ихэд баярлаж, дуу хөөр болцгоов.
"Гоёмсог өдтэй тогос л хаан болох ёстой" "Цагаан хун ч гэсэн үзэсгэлэнтэй" "Сайхан дуутай тоть ч хаан болж чадна" гэж шувууд олон янзынн таамаг хэлцгээв.
Энэ байдлыг хэрээ холоос харан сууж байлаа. "Тас хар, муухай дуутай би ч хаан болж чадахгүй нь дээ" гэж хэрээ бодов. Хэрээг санаа алдан суух зуур бусад шувууд хааны ордон руу нисэцгээжээ.
Харин тэдний сууж байсан газар янз бүрийн өд сөд үлдсэн байв.
- Аанха, энэ өднүүдээр бүгдийг нь хуурч болох юм байна гэж хэрээ бодсон юмсанж. Хэрээ газар унасан өднүүдийг түүж өөртөө зүүлээ.
Хэрээг нисэж ирэхэд хаан таньсангүй. Хаан түүнийг хараад маш их гайхав.
- Ямар үзэлсгэлэнтэй шувуу вэ, энэ шувууг шувуудын хаан болгоё гэж хаан айлдав.
Гэтэл хэрээг харсан шувууд өөрсдийнх нь өднүүдийг зүүснийг анзаарч олуулаа шуугилдацгаажээ. Шувууд хэрээнээс өднүүдээ зулгаан авцгаахад хар өдтэйгээ үлдэж хэрээ нисэн одсон гэдэг.
Өөрийгөө хичнээн гоёж бусдыг хууравч төдөлгүй баригдаж ичгэвтэр байдалд ордог гэдэг энэ болой.
---------------------------------------------------------------
Хэрээ шувуудаас нилээд ухаантайд тооцогддог. Түүний тухай олон үлгэр түүх бий.

Monday, January 6, 2014
Тааварт өгүүлэл: Хар машин
Доктор Дойл амь насанд нь заналхийлсэн захиа авчээ. Ийм явдал өмнө нь ч гарч байв. Гэхдээ энэ удаагийнх урьд өмнөхөөс илүү ноцтой байлаа. Дугтуйн дотор жижиг хуванцар сав, түүний дотор бортогон хэлбэртэй тэсрэх бөмбөг байв. Доктор Дойл бөмбөгийг даруй аюулгүй болгов. Тэрээр гэмт хэрэгтнүүдийг барихыг хүсч байлаа. Доктор Дойл машинаа байшингынхаа урьд зориуд тавив. Гэмт хэрэгтнүүд машинд нь бөмбөг тавихаар ирнэ гэж тэрээр тооцоолж гэрийнхээ дээд давхрын цонхон дээр камер байрлуулж шөнө бичлэг хийхээр бэлджээ.
Цагдаа нар захиа явуулсан этгээдийг хайж байв. Тэр шөнө дэслэгч Ребекка, Тони нар цагдаагийн тэмдэггүй энгийн машинтай Доктор Дойлын гэр орчимд эргүүл хийж байв. Тэд ямар нэгэн сэжигтэй зүйл байна уу гэдгийг шалгахаар Доктор Дойлын амьдардаг гудамжаар явж байлаа. Тэр хоёр найздаа маш их санаа нь зовж байв. Тэд Доктор Дойлын гэрийн рүү дөхөж явтал гэрлээ унтраасан хар өнгийн машин зогсож байхыг харав. Гэхдээ гадаа тас харанхуй байсан тул Ребекка, Тони хоёр машин дотор хоёр эрэгтэй хүн сууж байгааг хажуугаар нь өнгөрөхдөө л анзаарчээ. Жолоочийн хажууд сууж байсан хүн тамхиа асаах үед л тэднийг харж амжив.
Дэслэгч Ребекка "Энэ машиныг шалгаад үзье" гэж хэлээд хар машины урд машинаа зогсоов. Ребекка хар машины жолооч руу дөхөж очиход Дэслэгч Тони машины нөгөө талд очин зогсов. Хар машины жолооч цонхоо доош буулгаад "Сайн байн уу, бид төөрчихөөд энд газрын зураг хараад зогсож байна" гээд газрын зургаа өргөж харуулав. Дараа нь "Та бид хоёрт зам заагаад өгөөч" гэж инээвхийлэн хэлэв. Харин дэслэгч Ребекка буугаа гарган "Гараа өргөөд машинаасаа аажуухан бууцгаа" гэж хашгирав. Машинд сууж байсан хоёр цагдаа нар руу гайхан харцгаагаад гараа өргөн бууцгаалаа.
Асуулт: Цагдаа нар юу анзаарсан бэ?
Хариултаа доор бичээрэй.

Saturday, January 4, 2014
Тааварт өгүүлэл: Өв залгамжлал
"Би нэг жижиг аягатай зайрмаг авъя" гэж Доктор Дойл зөөгчид хэлэв.
Доктор Дойлийн найз мөрдөгч Фред өөр хот руу нүүхээр болсон тул тэд хамт үдийн хоол идэхээр болсон юмсанж. Доктор Дойл хүү Жуниорын хамт ирсэн байв.
Үдийн хоолны дараа Фред шоколадтай, хөөсөн чихэртэй зайрмаг харин Жуниор галт тэрэгний хэлбэртэй савтай зайрмаг захиалжээ.
"Чи зайрмагаа бүгдийг нь идчихвэл савыг нь гэртээ авч харьж болно шүү дээ" гэж Фред хэлэв. Ийм галт тэрэг Жуниорын гэрт тав байдгийг Фред хэрхэн мэдэх билээ.
"Чиний зайрмагийг харсан чинь саяхан нас барсан нэгэн төмөр замын компанийн эзнийг саналаа. Тэр хүн айлын ганц хүүхэд, бас огт гэрлээгүй ганц бие хүн байсан юм. Тэрээр залуу байхдаа галт тэргээр Өрнө зүгт аялах их дуртай, тийшээ явж элдэвийг үзэж судлах нь түүний хобби байсан гэнэ. Би түүний хамгийн ойрын хамаатныг хайж олох ажил авсан юм" гэж Фред өгүүлэв.
Фредийг ярьж байх зуур зоогийн газрын үйлчлэгч нар Жуниорын зайрмагийг авчирч өгөв. Үйлчлэгч нар улаан хүзүүний алчууртай, саравчтай малгай өмссөн байлаа.
Жуниор "Та тэгээд хэн нэгнийг олов уу" гэж халбагаа авах зуур асуув.
"Тэд нар намайг олсон л доо. Их эд хөрөнгө өвлөх болохоор энэ ч тийм их гайхах зүйл биш л дээ" гэж Фред хариулав. Тэрээр цааш нь "Олон хүмүүс байснаас хоёрыг л үлдээсэн. Бусад нь өөрсдийгөө түүний хамаатан гэж хуураад эд хөрөнгө өвлөхийг хүссэн хүмүүс л байсан" гэв.
"Тэр үлдсэн хоёр хүн чинь хэн юм бэ" гэж Жуниорыг лавлахад Фред "Нэг нь Чикаго хотоос ирсэн зээ нь, нөгөөх нь Линкольн хотоос ирсэн нагац нь юм билээ. Олон хүмүүсийн дундаас тэр хоёр л өмнө нь залилан луйвар хийж байгаагүй гэж гарсан. Гэхдээ тэр хоёрын хүсэлтийг би дахиж сайн нягтлах хэрэгтэй байна" гэв.
Доктор Дойл "Хоёулаа хамтдаа очиж уулзах уу" гэхэд "Тэгвэл их сайн байна" гэж Фред баярласан өнгөөр хариулав.
"За тагвэл Линкольноос ирсэн хүн рүү очиж уулзацгаая" гэж Доктор Дойл хэлэв.
Асуулт: Яагаад Доктор Дойл Линкольноос ирсэн нагац руу очиж уулзацгаая гэж хэлсэн бэ?
Хариултаа коммент болгож үлдээгээрэй.

Thursday, January 2, 2014
Нэхмэлийн машин бүтээсэн түүх ба Тоёота
Тоёода Сакичи 1867 онд одоогийн Японы Шизүока мужид төржээ. Сакичийнх тарчигхан амьдралтай айл байв. Сакичийн аав нь барилгын ажил хөлсөөр хийж, ээж нь гэртээ даавуу нэхэж зардаг байлаа. Ээжийнх нь нэхмэлийн машин нь хүнд, гар ажиллагаатай, маш их дуу чимээтэй байжээ. Тэдний гэрт өдөр бүр шөнө дөл хүртэл нэхмэлийн машины дуу тасардаггүй байв.
Нэгэн өдөр Сакичи ээжээсээ ийн асуув.
- Та нэг өдөрт хэр их даавуу нэхдэг юм бэ?
- Би өдөрт 30 сантиметр нэхэж чаддаг гэж ээж нь хариулав.
- Тийм бага гэж үү хэмээн Сакичи маш их гайхаж “илүү хялбараар хурдан нэхдэг машин бүтээх юмсан” гэж боджээ.
Сакичи ээжийнхээ ажлыг хялбар болгохыг маш их хүсч байв. Сакичи багаасаа элдэв шинэ зүйлийг бүтээх, туршин үзэх дуртай нэгэн байжээ. Гэтэл аав нь Сакичиг барилгачин болгохыг хүсдэг байлаа. Сакичи аавынхаа барилгын ажилд туслангаа яаж сайн нэхмэлийн машин бүтээх тухай судалдаг байв. Тэрээр шинэ нэхмэлийн машин бие даан бүтээж янз бүрээр туршин үздэг байлаа. Шөнөжин унталгүй өрөөндөө бодол болон суугаа хүүгээ хараад аав нь санаа зовж, дэмий зүйл оролдлоо хэмээн дургуйцдэг байжээ. Гэхдээ ээж нь үргэлж түүнийг магтаж урам хайрладаг байв.
Сакичи тасралтгүй оролдсоор 1890 онд шинэ нэхмэлийн машин бүтээжээ.
- Ээжээ би үүнийг хийчихлээ, та хэрэглээд үз дээ.
Сакичи өөрийн хийсэн нэхмэлийн машинаа хамгаас түрүүнд ээждээ үзүүлэхийг хүсчээ.
- Сакичи, энэ машин мундаг юмаа, маш их даавуу хийж чадаж байна шүү дээ гэж ээж нь ихэд баярлав.
- Энэ юу ч бишээ, би өөрөө хөдөлдөг нэхмэлийн машин хиймээр байна гэж Сакичи хэлэв.
Түүнээс хойш Сакичи шинэ нэхмэлийн машин хийхээр ажиллаж эхлэв. 6 жилийн дараа Японд анх удаа мод, төмрөөр хийсэн, тосоор ажилладаг нэхмэлийн машин бүтээв. Дараа нь олон жилийн туршид машинаа улам сайжруулж чаджээ. Ийнхүү бүхэлдээ автоматаар ажилладаг нэхмэлийн машин бүтээсэн юм.
1924 онд Сакичи 57 настай байв. Түүний бүтээсэн нэхмэлийн машин дэлхий дахинд шагшигдан түгжээ. Түүний нэхмэлийн машиныг олноор нь үйлдвэрлэж маш сайн даавуу үйлдвэрлэх болов. Ийнхүү Японд үйлдвэрлэсэн даавуу олон улсад ихээр зарагдаж ядуу зүдүү байсан Япон улс хөгжихэд тус болжээ.
Сакичи нэхмэлийн машин бүтээж олсон өв хөрөнгөө хүүдээ өвлүүлжээ. Хүү нь түүний хөрөнгийг бидний сайн мэдэх Тоёота машиныг бүтээхэд зарцуулсан түүхтэй.
-----------------------------------------------------------------------
小林成彦「考える力を育てるお話366」 東京2012

Subscribe to:
Posts (Atom)