Saturday, March 1, 2014

Цаг хэрхэн үүссэн бэ?

Цаг тоолол анх яагаад үүссэн бэ? Үүний нэг шалтгаан бол тариа ногоо тарьдаг хүмүүс хэзээ үрээ суулгах болон хэзээ хурааж авах мөн улирлаа тооцох хэрэгтэй болсон. Том нийгэм үүсэхийн хэрээр хүмүүс хэдэн цагт цуглах хэдэн цагт ажил тарахаа мэдэх шаардлага гарч ирсэн. Одоогоос 5000 жилийн өмнө Вавилион болон Египтэд саваа мод юмуу чулууг газарт зоон түүний сүүдрээр цагыг тооцдог байсан, үүнийг 'нарны цаг' гэж нэрлэдэг. Гэхдээ шөнө юмуу үүлэрхэг өдөр хэрэглэж чаддаггүй байжээ. Түүний дараа 3500 жилийн өмнө усны урсгалын хурдыг хэмжин цаг бүтээжээ, үүнийг 'усан цаг' хэмээн нэрлэдэг байжээ. 17 дугаар зууны үед Японы эзэн хаан хэдэн цаг болж байгааг бөмбөрөөр мэдэгддэг усан цагтай байжээ. Эрт дээр үед хүмүүс тос ашиглан юм шатаан түүний шатаж дуусах хугацааг тооцоолон цагийг хэмждэг байжээ, одоо ч гэсэн лаа ашиглан цаг хэмждэг хүмүүс байж магадгүй.
Богино хугацааг хэмжихдээ хүмүүс 'элсэн цаг' хэрэглэдэг байжээ.
14 дүгээр зуунд Европын нэгэн сүмд механик цаг зохион бүтээжээ. Уг цаг нь түүний арааг утсанд дүүжилсэн бөмбөгний тусламжтайгаар хөдөлгөдөг байсан байна. 1583 онд Италийн эрдэмтэн Галилео нь Голланд улсад дүүжин цагийг анх зохион бүтээжээ. Пүршийг түлхэн цагыг ажиллуулдаг болсноор хүмүүс анхны халаасны цагийг бүтээсэн. 19 дүгээр зуунд бугуйн цагыг зөвхөн эмэгтэйчүүд гоёл чимэглэл болгож хэрэглэдэг байжээ.
Орчин үед болор талстад цахилгаан гүйдэл дамжуулан чичирхийллийн хуулийг ашиглан бүтээсэн кварц цаг болон долгионыг ашигласан 2 төрлийн цаг бүтээсэн байна. Мөн цагын зүү нь эргэж өөрчлөгддөг цагийг анaлог, тоо нь өөрчлөгддөг цагийг дижитал цаг гэж нэрлэдэг.
Цаг яагаад баруун тийшээ эргэдэг вэ гэвэл нарны сүүдрийн дагуу эргэдэг.